ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ

ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛ

 

- 2 аж ахуй нэгж байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

- Химийн хорт болон аюултай бодис ашиглах, хадгалах, дахин боловсруулах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 1 аж ахуй нэгжид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн 

- Энгийн болон аюултай хог хаягдал хадгалах, ашиглах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанд  урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 61 аж ахуй нэгжид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн 

- Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 2 аж ахуй нэгжид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

- Ой, ойн дагалт баялаг, амьтан байгалийн ургамлын чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамжийн хүрээнд 1 иргэн, 9 аж ахуй нэгжид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

- Ус рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 16 иргэн, 20 аж ахуй нэгжид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.  

- Урьдчилан цэвэрлэх байгууламж болон ахуйн бохир усны бага оврын цэвэрлэх байгууламжаас гарч байгаа хянагдал усны стандарт шаардлагыг хангуулах чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 4 аж ахуй нэгжид шинжилгээтэй хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

- Геологи, уул уурхай, автозамын өргөтгөл, шинэчлэлтийн үйл ажиллагааны байгаль орчны хууль тогтоомжийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн хүрээнд 10 аж ахуй нэгжид хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

- Төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар ус-1 аж ахуй нэгж, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхгүйгээр үйл ажиллагаа явуулсан-13 аж ахуй нэгж, аюултай хог хаягдал-1 аж ахуй нэгж, хог хаягдал (хөрсний бохирдол)-1, газрын хэвлийн ашиглалт-1 нийт 1 иргэн, 16 аж ахуй нэгж, аж ахуй нэгжид тус тус хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн. 

- Нийт 50 аж ахуй нэгжид 93,600.00 төгрөгийн торгууль, 1 иргэн, 5 аж ахуй нэгжид 175,169.00 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан. Торгууль барагдуулалтын хувь 85.5, нөхөн төлбөр барагдуулалтын хувь 29.6.